МОНГОЛЫН НҮҮР АМ СУДЛАЛЫНIX СПОРТ НААДАМ
Спорт наадмын нээлтийн зураг

ТЭМЦЭЭН

ТЭМЦЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ

✨Монголын Нүүр Ам Судлалын салбарын гурван төрөлт "IX СПОРТ НААДАМ"✨

Монголын нүүр ам судлалын салбарын эмч, мэргэжилтнүүдийг нэгтгэж, спортоор дамжуулан хамтын ажиллагаа, эрүүл амьдралын хэв маягийг дэмждэг уламжлалт "IX СПОРТ НААДАМ" зохион байгуулагдахад бэлэн боллоо.

📅 2026.10.24–25

📍 “Уран ган” спортын төв

Бид энэ удаагийн наадмаар дараах гурван төрөлд өрсөлдөх болно. Үүнд:

Сагсан бөмбөг — Хурд, оновчтой шийдвэр

Волейбол — Тактик, багийн хамтын ажиллагаа

E-Sport — Логик сэтгэлгээ, стратеги

Салбарынхаа хамт олонтой хурд хүч, авхаалж самбаагаа сорин, нэгэн амралтын өдрийг хөгжилтэй, эрч хүчтэй өнгөрүүлэхийг урьж байна!

НААДМЫН ТӨРӨЛ, ЗОХИОН БАЙГУУЛАХ ГАЗАР, ХУГАЦАА

№ТөрлүүдХугацааХаана
1И спорт2026.10.17,18-нд урьдчилсан шат, 2026.10.24,25-нд өдөр PLAYOFF шатMAJOR PC тоглоомын төв - (19-н үйлчилгээний төвд байршилтай)
2Наадмын нээлт2026.10.24-ний 13:00 цагтUG PALACE Event Hall
3Сагсан бөмбөг2026.10.24,25-ны 08:00 цагт"Уран ган" спортын төв 1,2,3-р заал
4Волейбол2026.10.24,25-ны 08:00 цагт"Уран ган" спортын төв 1,2,3-р заал
5Наадмын хаалтын үйл ажиллагаа - Шагнал гардуулах ёслол2026.10.25-нд тоглолтууд дууссаны дарааUG PALACE Event Hall
  • Энэхүү наадмыг арга хэмжээ зохион байгуулдаг Eventure.co компани болон мэргэжлийн шүүгчдийн баг, инженер техникийн ажилчидтай хамтран зохион байгуулах болно.
  • Тэмцээний бүртгэлийг спорт наадмын Ерөнхий Ивээн тэтгэгч “DRP Dental” системээр зохион байгуулах болно.
  • Тухайн системийн дагуух бүртгэлээр баталгаажсан, эмнэлэг болон баг тамирчдыг "Нүүр Ам Судлалын Спорт Наадам” фэйсбүүк хаягаар зарлан, тэмцээнтэй холбоотой мэдээллийг зөвхөн тэр хаягаар олон нийтэд хүргэх болно.
  • Тэмцээнийг Монголын сагсан бөмбөгийн Мэргэжлийн шүүгчдийн холбооны тэргүүн Ганзоригоор ахласан баг шүүх болно.
  • Испортын тэмцээнийг мэргэжлийн инженер, observer, тайлбарлагч нартай хамтран, шууд дамжуулалт (шөвгийн 8 баг) -тайгаар зохион байгуулна.
  • MEDIA DAY буюу тамирчдад зориулсан зураг авалтын өдрийг тухайн өдрөөс 3 хоногийн өмнө зарлах ба тамирчид үүнд идэвхтэй оролцох. Зарыг "Нүүр Ам Судлалын Спорт Наадам” фэйсбүүк хаягаар хүргэнэ.

ИВЭЭН ТЭТГЭГЧИД

DRP Dental

ЕРӨНХИЙ ИВЭЭН ТЭТГЭГЧ