
ТЭМЦЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ
Волейбол
Тактик, багийн хамтын ажиллагаа
ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Энэхүү тэмцээн нь биеийн тамир, спортын тухай хуулийг хэрэгжүүлэн эмч, ажилтнуудын бие бялдрыг хөгжүүлэх, тэдний спортоор хичээллэх сонирхлыг өрнүүлж, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олныг төлөвшүүлэх, мэргэжил нэгт нөхөдтэйгөө танилцах, хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.
БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН БА ШААРДЛАГА
Волейболын эрэгтэй, эмэгтэй баг тус бүр 8 тамирчны бүрэлдэхүүнтэй байна.
Шүдний их эмч, шүдний техникч нар – Дипломны хуулбарыг e-mongolia цахим системээс тоглолтын өмнө үзүүлэх болон бүртгэлийн системээр илгээх.
Шүдний эмчийн туслах, сувилагч – Тухайн эмнэлэгт, тухайн албан тушаалд 2026 оны 10-р сарын 1-ны байдлаар сүүлийн 3 сар НДШ төлсөн баримтыг e-mongolia цахим системээс тоглолтын өмнө үзүүлэх болон бүртгэлийн системээр илгээх.
Бусад ажилтан - Тухайн эмнэлэгт 2026 оны 10-р сарын 1-ны байдлаар сүүлийн 3 сар НДШ төлсөн баримтыг e-mongolia цахим системээс тоглолтын өмнө үзүүлэх болон бүртгэлийн системээр илгээх.
ТЭМЦЭЭНИЙ ФОРМАТ
Хэсгийн тоглолт 15 оноо, медалийн тоглолт 25 оноогоор тус тус явагдана.
